The posting
Ажлын байр: Геодезийн Инженер Байгууллага: Дотоодын хөрөнгө оруулалттай томоохон компани Байршил: Улаанбаатар, Монгол
Гүйцэтгэх үүрэг:
- Зам барилгын геодезийн хэмжилтийн ажлыг монгол улсын норм дүрэмд нийцүүлэн, цаг хугацаанд нь мэргэжлийн түвшинд гүйцэтгэх. - Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүрэг
Тавигдах шаардлага:
- Геодезийн инженерийн бакалавр зэрэгтэй - Хэмжилтийн бүх төрлийн багаж хэрэгсэлийг бүрэн ашиглах чадвартай байх - Хэмжилт боловсруулах зураглал хийх, бусад холбогдох мэргэжлийн болон хэрэглээний программууд дээр ажилладаг байх. - Төлөвлөх, үнэлэлт дүгнэлт өгөх, тайлагнах чадвартай - Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой - Ажлын туршлагатай бол давуу тал болно - Барилга болон замын чиглэлд хөрвөж ажиллах боломжтой бол давуу тал болно
Хэрвээ та дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл [email protected] хаягаар шинэчилсэн CV -ээ илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 80181119 дугаараас аваарай.



