The posting
Ажлын байр: Хүнд машин механизмийн оператор Байгууллага: Уул уурхайн томоохон компани Байршил: Монгол улс, Өмнөговь аймаг
Ажлын байрны зорилго: Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өрмийн техник тоног төхөөрөмийг компанийн бодлого журмын дагуу жолоодож, ажиллуулахад оршино.
Гэрээний хугацаа: 1 жил
Гүйцэтгэх үүрэг: - Уурхайн тоног төхөөрөмжийн статус, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн зогсолт, хоцролтыг тайлагнах - Захиргааны бусад ажил үүрэг гүйцэтгэх (шинэ байршил, тоног төхөөрөмжийн статус үүсгэх) - Тодорхой, үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй мэдээллэх - Үйл ажиллагааны багийн үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалт хийх соёлыг дагаж ажиллах - Үйл ажиллагааны баг болон хамтран ажилладаг бусад талуудын хооронд үйл ажиллагааны гүйцэтгэлтэй холбоотой эерэг харилцаа холбоог үр ашигтай, цаг алдалгүй тогтоох - Үйл ажиллагааны өндөр стандартад нийцүүлэн ажиллах, үргэлж бусаддаа үлгэр дууриалал үзүүлэн ажиллах - Уулын олборлолтын ажлын практик, үйл ажиллагаа, үр ашгийг үргэлж сайжруулах, үр дүнтэй болгох - Уулын олборлолтын үйл ажиллагаатай холбоотой ажлын шилдэг арга барил болон байнгын сайжруулалтийн соёлыг бий болгох
Тавигдах шаардлага: - Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх - Хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл - Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх - Хүнд машин механизм жолоодох үнэмлэхтэй байх
Хэрвээ та дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл [email protected] хаяг руу өөрийн CV-г илгээгээрэй. 8807-7702 дугаар луу залгаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
CV авах сүүлийн хугацаа: 4 сарын 30ны өдөр



