The posting
Ажлын байр: Дэлгүүрийн ерөнхий менежер
Байгууллага: БНСУ-ын бараа бүтээгдэхүүн зардаг дэлгүүр
Байршил: Улаанбаатар, Монгол
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, Олон улсын худалдаа, Худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Өмнө нь жижиг бизнес эрхлэж байсан тушлагатай
- Менежерийн албан тушаалд 2-3 жил ажиллаж байсан ажлын туршлагатай
- Харилцааны өндөр ур чадвартай
- Удирдах, баг хамт олноо манлайлах ур чадвартай
- Бүтээлч, шинийг санаачлах ур чадвартай
- Солонгос хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх /ярианы түвшин/
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Дэлгүүрийн баг хамт олныг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах, чиглүүлэх, сургаж хөгжүүлэх, гүйцэтгэлийг удирдах, карьер хөгжүүлэх
- Дэлгүүрийн борлуулалтыг биелүүлэх
- Шинэ үйлчлүүлэгчдийг татах, дэлгүүрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх
- Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд хадгалах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
- Дэлгүүрийн стандартыг хэвшүүлэх, хэрэгжүүлэх
- Дэлгүүрийн төсвийг үр ашигтай байлгах замаар оновчтой зарцуулах, удирдах
- Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх
Мэдээлэл авах холбоос: +976 8955-1216, [email protected]



